ЗОРИЛГО

Монгол түмний мартагдсан болон мартагдаж буй язгуур урлаг , хэл соёл, ахуй соёлын биет болон биет бус өвүүд ийг сэргээх болон , орчин үеийн модерн урсгалаас ангид жинхэнэ язгуур утгаар нь хойч үедээ өвлүүлж үлдээх.

ТҮҮХ

2006-2010 оноос “Баруун Монголын язгуур урлагын ба хүүхдийн наадам” нэртэйгээр хамруулж , 2010-2013 онуудад “Ойрад Түмэн Язгуур Урлаг ба хүүхдийн мини наадам нэртэйгээр өргөжүүлэн баруун Монголын язгуур урлагын ардын авьяастангууд , сайн дурын язгуур урлагын авьяастангуудтай болон Тува , халимаг , Горный алтай , шинжаан уйгурын язгуур урлагын авьяастангууд оролцон олон улсын шинжтэй болон өргөжин тэлсэн . Уг наадмыг жил бүрийн 8.4нд “Онцын тасархай” ХХК компаны “Оршин тогтнохуй” жуулчны баазын дэргэд эвент болгон зохион байгуулж ирсэн. 2013 оноос уг наадмын хүрээ тэлж дан ганц ХХК-ны үйл ажиллагаанд дэндүү ахадсан арга хэмжээ болж байгаатай холбоотой 2013.9 сард “Ойрад Түмэн” ТББ-г байгуулж тусдаа бие даасан үйл ажиллагаа болгон зохион байгуулахаар төлөвлөгдсөн. Увс нутгын болон баруун аймаг , халимаг , тува , шинжааны ард түмний хүсэн хүлээдэг наадам болж чадсан.

НААДМЫН АЧ ХОЛБОГДОЛ

Язгуур урлагыг хойч үед нь жинхэнэ утгаар нь өвлүүлэн үлдээхэд хөхүүлэн дэмжих аль болох олон нийтийг хамруулж мэдээлэл цуглуулах мартагдсаныг эрэлхийлэх , мартагдсан язгуур урлагыг Монгол түмэндээ түгээж дэлгэрүүлж эх орон ч өөрийн өв соёлыг хайрлан хамгаалах сэтгэхүйд ард түмэндээ сэнхрүүлж өөрсдөөөрөө бахархах итгэлийг бий болгоно. Дэлхийн Монголчуудыг энэ наадамд татан оролцуулснаар өөрсдийн сартагдаж буй болон мартагдсан биет болон биет бус соёлын өвүүдээс суралцан Монголдоо түгээн дэлгэрүүлэх .

БИЕТ БОЛОН БИЕТ БУС ӨВҮҮД

  • 1. Хөгжмийн зэмсгүүд
  • 2. Ахуйн хэрэглээний хэрэгсэлүүд
  • 3. Түүх дурсгалын баримт бичиг болон бусад биет өв

АХУЙН СОЁЛ- ЯЗГУУР УРЛАГЫН ТӨРЛҮҮД, ХЭЛ СОЁЛ, ЁС ЗАНШИЛ

  • Дэлхий нийтэд Монгол улсыг өөрийн их агуу өв соёлтой ард түмэн гэдгийг батлан бодитоор харуулах зүйлтэй байх
  • 3 жил чанартай тогтвортой зохион байгуулснаар цаашид гадаад Монголчуудаас донор олох боломжтой.
  • Төсөлүүд амжилттай хэрэгжсэнээр гадаад зах зээлд сургалт, мөн ажлын байр нэмэгдүүлэн гадаад төслүүдэд хамрагдах донор олох.