Жил бүр уламжлал болон зохиогддог “Ойрад түмэн” язгуур урлагийн их наадам 2017 оны 8 сарын 4,5-ны өдрүүдэд 11 дэх удаагаа Ойрад түмэн ТББ, Увс аймгийн ЗДТГ, Ойрад театр хамтран амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Наадмын хүндэт зочноор Халимагийн БНУ-ын Соёл Аялал Жуулчлалын Яамны сайд Эльбиков Хонгор Бадмаевич, ОХУ-ын Газарзүйн Нийгэмлэгийн гишүүн Юрий Иванович Сангаджиев, Тува улсын  Гадаад харилцааны яамны мэргэжилтэн Ондар Чылгычы Чимэд Доржуевич, Увс аймгийн засаг дарга  Г.Батсайхан, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны төрийн нарийн бичгийн дарга Цэнгэл тэргүүтэй 6 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид зэрэг эрхмүүд хүрэлцэн ирсэн нь наадмын цар хүрээ, нэр хүндийг илтгэнэ.

Язгуур урлагийн наадамд  Халимагийн БНУ-аас Эрдэниев Валерий Борисович ахлагчтай бүжгийн “Тюльпан” хамтлаг, Алексей Ховалиг тэргүүтэй Тува улсын ерөөлч магтаалч хөөмийчид, ШУӨЗО-ны Булган ахлагчтай уртын дуучид, Улаанбаатар хотоос Ганпүрэв ахлагчтай язгуур урлагийн “Алтай” хамтлаг, Увс аймгийн Улаангом, Түргэн, Ховд, Тэс сум болон Ховд аймгаас нийт 100 гаруй өв тээгчид оролцож билиг авьяас, ур чадвараа уралдуулав.

Язгуур урлагийн наадмын шүүгчээр:

  1. Х.Эрхэмбаяр Хөгжмийн зохиолч, МУСТА Ховд
  2. Т.Адилбиш Эрдэнэт  Морин хуурч
  3. н.Намсрай Улаангом Ахмад уртын дууч

Наадмын дээд шагнал “Ойрад түмэн” одон, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр доорх нэр бүхий 12 авьяастан шагнагджээ.

  1. Д.Ака Ховд сум Икэл
  2. Б.Золжаргал Улаанбаатар Бийч
  3. Б.Намч ШУӨЗО Ут дуу
  4. Санжорлаа ШУӨЗО Ут дуу
  5. Ч.Батбаатар Улаангом Ерөөл магтаал
  6. Д.Банди Ховд сум Ерөөл магтаал
  7. Х.Жамсран Тэс Хөөмий
  8. Б.Нямсамбуу Улаангом Хөөмий
  9. Х.Баярсайхан Ховд Дуут Цуур
  10. Ц.Батзаяа Ховд сум Тууль
  11. Кутлан Мукубенов Халимаг  Тууль
  12. Алексей Ховалик Тува  Хөөмий

Наадмын хүндэт шагнал алтан гэрэгэ, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр мөн доорх нэр бүхий 11 хүн шагнагдсан юм.

  1. Л.Цэзэн Улаангом  Икэл
  2. М.Цэдгээ Тэс Бийч
  3. Б.Дагва Бийч
  4. У.Шинэн Тариалан Бийч
  5. Х.Аюушжав Түргэн Ут дуу
  6. Б.Жимс Улаангом Ерөөл магтаал
  7. И.Төгсөө Ховд сум Тууль
  8. Сайнбилэг Улаангом Ерөөл магтаал
  9. Аюуш Улаангом Ут дуу
  10. А.Чулуун Улаангом Бийч
  11. Дэлгэр Манжиев Халимаг Магтаал дуу

Шилдэг хамтлагийн төрлөөр оролцогчдоос:

  1. “Тюльпан” Халимагийн БНУ
  2. “Алтай” Улаанбаатар хот
  3. “Натур” Түргэн сум

Эдгээр 3 хамтлаг шилдгээр шалгаран тус бүр цом, 300 000 төгрөг, үнэ бүхий зүйлийн эзэд болсон юм.

Наадмын 2 дахь өдөр эрийн гурван наадмын төрлөөс 3 насны морь уралдуулж бөх барилдаан, Урианхай сур харваа болон халх сур харвааны үзүүлэх тоглолт, ташуур тавих, ноос цохих, эсгий хийх, нүүдэл, тойрон бүжиг болов. Мөн нүүдлийн малчин ахуй амьдралтай холбоотой уралдаан тэмцээнүүд уламжлал ёсоор зохион байгуулагдаж шалгаруулалтаа явуулан шагнал урамшуулалаа гардууллаа.

Хүчит бөхийн барилдаанд 64 бөх хүч мэхээ уралдуулан барилдсанаас Увс Аймгийн Зүүнговь сумын Аймгийн заан Г.Урианхай түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын Аймгийн начин О.Түмэн үзүүрлэв.

 

Өсвөр бөхийн барилдааны 8-12 насанд 20 хүүхэд барилдсанаас Увс аймгийн Түргэн сумын Ч.Ууганбаяр түрүүлж, мөн Түргэн сумын Б.Амарсанаа үзүүрлэв.

13-16 насанд 24 хүүхэд барилдсанаас Түргэн сумын Б.Ганцог түрүүлж, мөн сумын Д.Уртнасан үзүүрлэжээ.

Хурдан морины уралдаанд их нас-26, азарга-14, даага-3 уралдан наадамд шандас шалгаж наранд тоосоо өргөн уясан эзэн, унасан хүүхэд, улс олноо баясгав.

Түүнчлэн Малиа тавих тэмцээнд 25 хүн оролцож ур чадвараа сорьсоноос Увс аймгийн Сагил сумын малчин Д.Жамбалдорж түрүүлжээ.

Гар урлалын төрлөөр Увс аймгийн Ховд сумын Р.Юнгэрэн чагтага дээс, М.Сонинхүү зээг утасны бүтээлээр тэргүүн, дэд байруудад шалгарав.

Наадмыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд:

  1. Ж.Батсүх Улаанбаатар – Комиссийн дарга
  2. Ц.Оюун Улаанбаатар – Комиссын нарийн бичгийн дарга
  3. Т.Тодхүү Улаангом – Комиссын дэд дарга
  4. Ч.Энхтөр /МУСТА/ Улаангом – Наадмын найруулагч
  5. М.Давааням Улаангом – Туслах найруулагч
  6. З.Нямсүрэн Улаангом – Шоу менежер
  7. О.Доржлхагва /МУСТА/ Улаангом Зохион байгуулах к.г
  8. С.Түвшинжаргал Улаангом – Хөтлөгч
  9. П.Амгаланбаяр Улаанбаатар – Зохион байгуулах к.г
  10. О.Даваасүрэн Улаанбаатар – Зохион байгуулах к.г
  11. Н.Намсрай Улаангом – Зохион байгуулах к.г
  12. А.Даваасүрэн Түргэн – Зохион байгуулах к.г
  13. Г.Чимэддорж Улаангом –  Зохион байгуулах к.г
  14. Төрболд /2 хүнтэй/ Улаангом – Хамгаалалт хариуцсан з.б
  15. Т. Адъяа Улаангом – Тогооч з.б
  16. Т.Аюушжав Түргэн – Зохион байгуулах к.г
  17. Н.Ууганзаяа Түргэн – Зохион байгуулах к.г
  18. Э.Оюунтүлхүүр – Зохион байгуулах к.г
  19. Т.Батзул Улаангом – Жолооч з.б
  20. Б.Оюунтунгалаг Улаангом – Сур харвааны комисс
  21. А.Отгонцэцэг Түргэн – Туслах
  22. Н.Соёлоо Түргэн – Туслах
  23. Н.Нямзул Түргэн сум – Туслах
  24. Ц.Доржсэмбэ Түргэн – Хурдан морины комиссын дарга
  25. Б.Одвогмэд Түргэн – Хурдан морины комисс
  26. Ю.Нямсүрэн Түргэн – Хурдан морины комисс
  27. Н.Амарзаяа Түргэн – Хурдан морины комисс
  28. Б.Цэвээнравдан Түргэн – Хурдан морины комисс
  29. Г.Мөнхбат – Хурдан морины комисс
  30. Ж.Бат-Өлзий – Хурдан морины комисс
  31. Ш.Амгаланбаатар – Хурдан морины комисс
  32. Б.Оюунхүү Ховд – Зохион байгуулах к.г
  33. Алтанпүрэв Түргэн – Зохион байгуулах к.г
  34. Ариунболд Түргэн – Зохион байгуулах к.г
  35. Гамсаа Түргэн – Бөхийн комисс
  36. З.Тойсүрэн – Гарын даа
  37. Б.Алтанпүрэв – Гарын даа
  38. С.Сүндэв – Хөлийн цэц
  39. Л.Амгалан – Хөлийн цэц
  40. Ц.Галпүрэв – Засуул
  41. Н.Төрбаатар – Засуул
  42. А.Лхагвабадрах – Засуул
  43. Б.Эрхэмбаяр – Засуул
  44. Алъяа Түргэн – Бөхийн тайлбарлагч
  45. Мандал Түргэн – Малиа тавих наадмын комисс
  46. Тэгшжаргал Түргэн – Малиа тавих наадмын комисс

 

“Ойрад түмэн-2017” Олон улсын язгуур урлагийн наадмыг хамтран зохион байгуулсан  Увс аймгийн ЗДТГ, Увс аймгийн Ойрад театр, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам болон хүрэлцэн ирж хүч билгээ сорин оролцсон нийт оролцогчиддоо, халуун сэтгэл өвөрлөн хаалга замын хол Швед улсаас  зорин   ирсэн Сиддээ Сүхбаатар гэр бүлийн хамт болон настан буурлууд, гадаад дотоодын эрхэм зочид төлөөлөгчиддөө, наадмыг зохион байгуулахад хамтран ажилласан бүх нөхөддөө “Ойрад түмэн” ТББ-ын зүгээс талархал өргөе.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

2017 оны 8 сарын 25-ны билэгт сайн өдөр.