ОЙРАД СУДЛАЛЫН НОМЫН САНГИЙН НЭЭЛТ БОЛОВ
Тод номын гэрэл төвийн “Ойрад судлалын номын сан”-ын нээлт ШУА дээр болов. Тус номын сангийн нээлтэн дээр ШУА-ын түүхийн хүрээлэнгийн ахлах эрдэм шинжилгээний ажилтан А.Пунсаг БНХАУ-д хэвлэгдсэн ойрад судлалтай холбоотой 99 ширхэг номыг өргөн барив. Тод номын гэрэл төвөөс эрдэмтэн А.Пунсагт өөрийн бүтээлийн дээжээс өргөв.